Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дах өдрийг тохиолдуулан ЕБС-ын түүхийн багш Э.Оюунтунгалагтай хамтран “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: дүгнэлт, сургамж” сэдвийн хүрээнд сургалтыг дунд, ахлах ангийн нийт 70 гаруй сурагчдад зохион байгуулан явууллаа.
Соёлын төвтэй хамтран танин мэдэхүйн талаар АХА тэмцээнийг нийт сурагчдын дунд зохион байгуулан 1, 2, 3 нь байр эзлүүлж 2023 онд сумын Соёлын төвд болох төлбөртэй соёл урлагийн үзвэр үйлчилгээг үнэ төлбөргүй үзэх ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнаж урамшууллаа.
“ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ МИНИЙ БОДОЛ” гар зургийн уралдааныг дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулан явуулсан. 1,2,3 нь байр эзлүүлж ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
1- р байранд 7а ангийн сурагч Б.Хонгорзул
2- р байранд 7а ангийн сурагч Т.Цэвэлсүрэн
3- р байранд 8а ангийн сурагч Г.Болортуяа