ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Тува улсад ажлын айлчлал хийлээ.

2023-09-25

🇲🇳🇷🇺ОХУ-ын Тувагийн БНУ-ын Дээд хурлын дарга К.Т.Даваагийн урилгаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Тува улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
🖋Тус айлчлалын хүрээнд 2023, 2024 онуудад боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хил орчмын олон улсын хамтын ажиллагааны асуудлаар олон талт арга хэмжээг зохион байгуулах хамтран ажиллах төлөвлөгөө үзэглэлээ.
2023, 2024 онд:
🔹Орос-Монголын хил дээр жил бүр зохиогдох хил дамнасан үзэсгэлэн худалдаанд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин оролцуулах,
🔹Худалдаа аж үйлдвэрийн танхимууд, болон Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны туршлага солилцох,
🔹Ховд аймагт Орос хэлний өдрүүдийг тогтмол зохион байгуулж, энэ хүрээнд орос хэлний багш нарын арга зүй, туршлага солилцох, багш, сурагчдын дунд олимпиад явуулах,
🔹Ховд аймагт амьдарч буй Тувачуудын уламжлалт соёл, зан үйлтэй танилцах, харилцан туршлага солилцох зэрэг асуудлуудыг тусгалаа.
Ажлын айлчлалд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбат, төлөөлөгч С.Баярсайхан, төлөөлөгч П.Гэрэлсүрэн, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Б.Энхбат, БЗХЭЗХ-ийн дарга Ш.Батсүх болон ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%