ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2023-09-29

Өнөөдөр (2023.09.28) Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашдын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Хамтарсан багийн гишүүдийг идэвхжүүлэх, сургалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди оролцож хэлсэн үгэндээ:
- Хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн сайжруулах
- Тулгамдсан асуудлуудаа тодорхойлж хэлэлцэн эрэмбэлэх
- Гэр бүлийн хүчирхийллийн талаар харилцан хэлэлцэж, нэгдсэн шийдэл гаргах
- Хамтарсан багийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг санууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Жаргалант сумын 12 багийн хамтарсан багийн 70 орчим хүн оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%