ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

2024-01-06

Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулан төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнд 19 байгууллагын баг тамирчид өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний тэргүүн байрыг "Алтайн өвөр говийн сав газрын захиргаа"-ны баг тамирчид эзэлж Шилжин явах цомын эзнээр шалгарсан бол Дэд байрыг "Даланзадгад сумын ЗДТГ", Гутгаар байрыг "Шүүхийн тамгын газар"-ын баг тамирчид эзэллээ.
Мөн тэмцээний эрэгтэй тэгш тоглогчоор Даланзадгад сумын ЗДТГ-ын багийн тамирчин Сумъяабазар, эмэгтэй тэгш тоглогчоор Шүүхийн тамгын газрын багийн тамирчин Шинэцэцэг нар шалгарч шагналыг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Ажлын албаны дарга Л.Батчулуун, ахмад депудат Б.Зандраа, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Батдорж нар болон бусад албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.
Түүнчлэн тус тэмцээнд 2018, 2019, 2023 онуудад түрүүлж 3 удаагийн аварга болсон Хүнс хөдөө аж ахуйн газрын багт өмнөх шилжин явах цомыг үүрд хадгалууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%