ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2024-01-29

Дархан сумын ИТХ, Аймгийн Прокурорын газар, Гэр бүл хүүхэд хөгжлийн газрын хамтарсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд хамгааллын эсрэг зохион байгуулж буй үйл ажиллагаатай танилцаж байна. 

Өнөөдөр Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар: 

- Эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөгөө 

- Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтантай эсэх 

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн, түүний гэр бүл, хувийн нууцад хамаарах мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээллэсэн тохиолдол, түүний дагуу авсан арга хэмжээ 

- Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүүхдийн эрх хамгаалал, хүний эрхийн чиглэлээр сургаж чадавхжуулах хөтөлбөртэй эсэх, 

- Хүүхдээс гарсан санал гомдол хүлээн авч шийдвэрлэдэг эсэх 

- Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл, түүний шийдвэрлэлт 

- Хамтарсан багийн хуралд оролцсон эсэх зэрэг шалгуурын хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай нь танилцлаа.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%