Даланзадгад сумын 2 дугаар цэцэрлэгийн хамт олон малчдад туслах "Сайн санааны аян"-д нэгдэж хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, малын хошуувч, нэмнээ зэргийг Даланзадгад сумын ИТХ-ын ажлын албанд, 24 боодол өвс, 20 уут тэжээлийг 5 малчин өрхөд тус тус хүлээлгэн өглөө.
Малчдадаа дэмжлэг үзүүлж, хандивт нэгдэж байгаа албан байгууллага, хамт олонд талархлаа.