ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-04-24

Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаан өнөөдөр /2024.04.24/ 09 цагт эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Б.Ганзориг, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Ж.Бадрал, Б.Батцэцэг, Т.Мөнхцэцэг нар сонгогдон ажиллаж байна.
Хуралдаанаар:
1. Дархан хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулж 2 хувааж “Дархан хотын хог тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
2. "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар, зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай"
3.“Дархан сумын ИТХ-ын сонгуулийн тойрог хэсэг байгуулж , мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай” гэсэн асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%