ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-05-06

Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн багш, Сэтгэл засалч эмч, клиникийн профессор, анагаах ухааны докторант Д.Долгорсүрэнтэй хамтран хүүхэд залуучуудад хорт зуршлын сөрөг үр дагаврыг таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд өсвөр үеийнхний зүй зохисгүй цахим хэрэглээ, хорт зуршлыг бууруулах, стресс бухимдал тайлах аргуудын талаар сургалтыг ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
 
Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд сургалт зохион байгуулж, сургалтын дараа ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэй сурагчидтай уулзан зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
Тус сургалт нь дараах хуваарийн дагуу явагдана.
2024.05.07 Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль,
2024.05.08 Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль,
2024.05.09 Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль,
2024.05.17 Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль,
2024.05.20 Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1478
583 / 39%
464 / 31%
211 / 14%
220 / 15%