ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

”ЗӨВИЙГ ҮЛГЭРЛЭЕ” КОНТЕНТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2024-05-16

 ✅ Хонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын  дунд хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах,  соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах, тэдэнд эерэг зөв хандлага төлөвшүүлэх зорилготойгоор “ЗӨВИЙГ ҮЛГЭРЛЭЕ” контент бичлэгийн уралдаан зарласан юм.

      ✅Энэхүү уралдаанд 9 бүтээл ирүүлсэн бөгөөд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд хүргэсэн. Үзэгчдийн хандалт ялагчийг тодруулах нэг үзүүлэлт болсон ба сумын ИТХ-аас томилсон ажлын хэсгийн бүрэлдхүүнтэйгээр бүтээлүүдийг шалгаруулсан. Үүнд: 

🥇1 дүгээр байр - 14 дүгээр сургуулийн 9а анги

🥈2 дугаар байр - 11 дүгээр сургуулийн 6а анги

🥉3 дугаар байр - 11 дүгээр сургуулийн 8а ангийн сурагчдын бүтээл тус тус шалгарлаа. 

      ✅ Уралдааны ялагчдад шагналыг сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, ИТХ-ыг ажлын албаны дарга Б.Мөнхбаяр нар өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. 

  ✅Оролцсон нийт сурагчид, багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6083
4602 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%