Иргэдийн анхааралд:
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор тусгагдсан газрын хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр www.egazar.gov.mn цахим системээр авах болсон тул сумдын Засаг дарга, Газрын даамал нарт Ерөнхий газрын Кадастрын хэлтэс, аймгийн ГХБХБГазраас чиглэл өглөө. ИЙМД ИРГЭН ТА WWW.EGAZAR.GOV.MN СИСТЕМЭЭР ХАНДАН ЦАХИМААР ӨРГӨДЛӨӨ ӨГЧ ГАЗАРТАЙ БОЛООРОЙ.