Дархан-Уул аймгийн Төв номын сангаас өнөөдөр /2024.05.20/ "Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх" сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд залуучуудад нийгмийн харилцаанд хэрхэн эрх тэгш оролцох, Соёлын үйлчилгээний оролцоо, хүртээмжийн талаар тус хэлэлцүүлгээр харилцан ярилцав.
Хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ, ДСЗДТГ, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Дархан Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хөгжлийн төв, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь салбар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхийн холбоо болон бусад холбоод, иргэдийн төлөөлөл 24 хүн оролцов.
Номын сангийн хүртээмж нь хэрэглэгчдэд аливаа ялгаваргүйгээр үйлчилгээг тэгш хүргэх, уншигчдад тохирсон дэд бүтэц, орчин нөхцлийг бүрдүүлэх, номын баяжилт, техник хэрэгслээр хангаж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудал бөгөөд энэ хүрээнд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг сонсч, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байгаа юм.