ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-г дүгнэх ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

2024-09-02

ТӨБЗГ-ын даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалын дагуу ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатараар ахлуулсан "Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-г дүгнэх ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсэг аймгийн Орон нутгийн өмчийн газартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, тайлагнал анхаарах асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.09.02/ зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх нээж, үг хэллээ.
Ховд аймагт төрийн өмчийн 42 байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү сургалтад тэдгээр байгууллагын дарга, нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүн нар хамрагдаж, тодорхой мэдээлэл авлаа.
Сургалтын дараагаар ажлын хэсэг үргэлжлүүлэн “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэх ажлаар төрийн өмчит байгууллагууд дээр ажиллаж байна.
Ингэснээр гэрээг дүгнэж, гарсан зөрчил дутагдлыг илрүүлэн мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах юм. Үүний үр дүнд төрийн өмчийн ашиглалт хамгаалалт захиран зарцуулалт сайжрах давуу талтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%