ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДӨРГӨН НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-09-03

Дөргөн нуурын экосистем, түүний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамгааллын асуудлын талаар хамтарсан уулзалт /2024.09.03/  Дөргөн нуурын эрэг дээр боллоо.

Хамтарсан уулзалтад:

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж тэргүүтэй албаны төлөөлөл

Ховд, Говь-Алтай аймгийн ХБОЭГУС дэд зөвлөл,

МУ-ын хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл

Экологийн цагдаагийн алба,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Ховд болон Говь-Алтай аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрууд,

Хар ус нуурын ТХГЗ,

Их монгол элсний ТХГЗ,

Байгаль хамгааллйн чиглэлээр ажилладаг ОУ-ын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд,

Чандмань, Хөхморьт сумын нөхөрлөлүүд болон нөхөрлөлийн холбоод,

Дөргөн нуурын эрэг дээрх амралтын газар ажиллуулдаг ААН, иргэдийн төлөөлөл, TNC  байгууллага, Төслийн баг, ОНЗ, зөвлөхүүдийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй талуудын уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үр дүнд талууд Дөргөн нуурын экосистемийг хамгаалах асуудлаар санал солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргалаа. Тухайлбал:

*      Байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтарсан төлөвлөгөө гаргах,

*      Мэргэжлийн байгууллагаар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэх,

*      Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах,

*      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд Дөргөн нуурыг хамгаалах ажлыг тусган хэрэгжүүлэх,

*      Онцгой хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэлт хийх,

*      Аялал жуулчлалын улиралд тогтсон хуваарийн дагуу хяналтын посттой байх зэрэг ажлуудыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлж,  үр дүнгийн уулзалтыг 2025 оны  6 дугаар сард хийхээр тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%