ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2024-09-24

Монгол улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос олон талт ажлуудыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хэлмэгдүүлэлт болон аж амьдрал, түүхийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх сургалт мэдээлэл хийлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.
Ховд аймгийн хэмжээнд 1756 иргэн хэлмэгдсэн бөгөөд үүний 1100 иргэн цаазлуулсан, 446 иргэн хорих ялаар шийтгэгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%