ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2024-10-28

Аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр-аар ахлуулсан төлөөлөгчид Ховд аймгийн дэд бүтцийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай удирдамжийн дагуу танилцлаа.
Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК нь 2005 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын 258 тоот тогтоолоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр 105 ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. 📈
Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК нь Ховд аймгийн төв болон 16 сумдын ЦДАШ, дэд станцыг хариуцан ажилладаг бөгөөд 6,10,15 кВ-ын дэд станц 414, Хуваарилах байгууламж 2, Цахилгаан түгээх сүлжээний урт 1175.9 км-ыг хариуцан ажилладаг.
Гэр хорооллын 10741, орон сууцны 4000, үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын 1547, Төсөвт 187 газар нийт 16475 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлж байна.
Тус байгууллага нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үр дүнтэй хийж гүйцэтгэсэн байна.
Цаашид
🔸110/35/6 кВ-ын Мянгад дэд станцаас аймгийн төвийг 110 кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар холбох
🔸35/6 кВ-ын 6300х2 кВа чадалтай Ховд дэд станцыг 35/10 кВ-ын 10000х2 кВа ба түүнээс дээш чадалтай болгож өргөтгөх, Ховд дэд станцын ХХБ-аас тэжээгдэж байгаа аймгийн төвийн 6кВ-ын ЦДАШ-уудыг бүрэн шинэчилж 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлж, 10/0.4 кВ-ын трансформатортай болгож өргөтгөх.
🔸Аймаг сумдын ЦЭХ хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт бүрэн шилжүүлэх, бүрэн шинэчлэлтэд хамрагдаагүй 0.4 кВ-ын ЦДАШ-ыг өргөтгөх, шинэчлэх
🔸35/10 кВ-ын Булган дэд станцын чадлыг 6300х2 кВА трансформатортой болгож өргөтгөх, 10 кВ-ын ХХБ-г бүрэн шинэчлэх ажлуудыг дэмжиж ажиллах талаар саналаа аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%