ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024.10.31-ний өдөр ИТХ-ын 100%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46

2024-10-31

Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024.10.31-ний өдөр ИТХ-ын 100%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасны дагуу  ИТХ-ын Төлөөлөгч Б.Эрдэнэчимэг хуралдааныг даргалан төлөөлөгчдөд үнэмлэх тэмдэг гардуулан өглөө.

Хуралдаанаар:

🔶Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

🔶Хуралдааны дэг батлах тухай

🔶Тооллогын комисс байгуулах тухай

🔶Хурлын дарга сонгох тухай

🔶Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

🔶Хурлын зөвлөл байгуулах тухай 

🔶Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 

 🔶Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай  асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 6-р тойргийн төлөөлөгч Г.Чагнаадорж нэр дэвшин төлөөлөгчдийн олонхын  саналаар ИТХ-ын даргаар сонгогдож, Сумын Засаг даргад сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч 4-р тойргийн Төлөөлөгч Ч.Тойвгоо нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдэн сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр уламжлав. 

Та бүхэндээ халуун  баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%