Бага насны хүүхэд, явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, эцэг эх, асран хамгаалагчийн эрх зүйн мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх, сурталчлан таниулах, зорилгоор Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Ногоон гэрэл цагаан шугам 2024" нэгдсэн арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа.