ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх Хурлын байгууллагын дэргэдэх, Хурлын даргын тэргүүлэн ажилладаг салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж, үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл болон 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Мөн аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тэргүүлэн ажилладаг зөвлөлүүдэд:
✅Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”
✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
✅Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөл
✅Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл багтдаг.
Дээрх уулзалт арга хэмжээний хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, аймгийн онцгой комиссоос орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах тусгай төрлийн робот, эрэн хайх ажиллагаа явуулах дрон зэрэг гамшиг эрсдэлээс сэргийлэх тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3831
2644 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%