Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол"Баяндэлгэр сумын Соёлын төвд боллоо. Ёслолд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй 56 хүүхэд оролцон, үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөсөн юм. Баяндэлгэр сумын засаг дарга Д. Аваажигмэд , Иргэдийн хурлын дарга Я. Эрдэнэбат нар үг хэлж 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа.
Энэ жил улсын хэмжээнд 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авчээ. Иргэний андгай өргөх ёслолыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм байна.