ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ боллоо.

2024-11-25

🇲🇳 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг өнөөдөр /2024.11.25/ зохион байгууллаа.
🔹 Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нэг сум, зургаан байгууллагын 9 албан хаагч Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Мянгад, Чандмань, Үенч сумын гурван албан хаагч тухайн орон нутагтаа тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд орж байна.
🔹 Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Энхээгийн Уртнасан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн болон албаны бусад төлөөлөл оролцож төрийн жинхэнэ албан хаагч болж буй залуучуудад хандан баяр хүргэж үг хэллээ.
Мөн Төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хуулийн дагуу хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах хариуцлага ногдож буйг онцлон тэмдэглэж ажлын амжилт хүслээ.
🇲🇳 Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс авсан мэдээллээр аймгийн хэмжээнд нийт 6060 иргэн төрийн албанд ажиллаж байгаа. Үүний 706 нь Төрийн захиргааны албан хаагч байсан бол өнөөдөр тангараг өргөсөн 12 нэмэгдэж нийт 718 болж нэмэгдлээ.
🔹 Энэ үеэр Төрийн албаны сургуулиас эрхлэн явуулдаг "ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТ"-д хамрагдсан нэр бүхий албан хаагчдад "СЕРТИФИКАТ" гардуулж баяр хүргэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%