ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол боллоо

2024-11-25

🇲🇳Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр /2024.11.25/ зохион байгууллаа.
🔹Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1591 хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний төлөөлөл болсон 200 хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцож, хариуцлагатай, ухамсартай, ёс суртахуунтай иргэн байна гэдгээ илэрхийлэн Монгол улсын иргэний андгай өргөлөө.
🔹Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Мөн холбогдох байгууллагын дарга нар оролцов.
Энэ үеэр 16 настуудын төлөөлөл болсон 30 гаруй хүүхдэд “Монгол улсын иргэний үнэмлэх”-ийг нь гардуулан өгч, хүсэл тэмүүллээр дүүрэн цаашдын зорилго, сурлагад нь амжилт хүслээ.
🔹“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” нь 16 настнуудын хувьд түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой.
Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ жил 22 дахь жилдээ хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%