Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал хуралдаж Өмнөговь аймгийн 2024 оны "Оны алдартан"-уудыг шалгарууллаа. Үүнд:
Шархүүгийн Мөнхчулуун - Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын тэжээл, бэлчээр, усан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн
Дагайгын Мөнхсайхан - Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын автомашины жолооч
Энхтуяагийн Мөнгөншагай - "Сүүн дэгжих" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Адъяагийн Шинэ-Оргил - Гурвантэс сумын Баясах багийн малчин
Танягийн Оюундүү - Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн зөвлөх эмч
Адъяасүхийн Тунгалагтамир - Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш
Сугирын Доржпалам - Манлай сумын харъяат Аймгийн заан
Шинэ Ханбогд хотхон - Уужим-Од ХХК
Эрдэнэс Тавантолгой ХК нар шалгарлаа.
Мөн Өмнөговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр
Сагсан бөмбөгийн спортын мастер Доржийн Цэндсүрэнг шагналаа.
Нийт шагнагдсан иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад баяр хүргэж, талархал илэрхийлье. 


