Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар тов тогтоож, хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, илтгэл, илтгэгчийг баталлаа. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 онд батлагдсан тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай
2. Газарзүйн нэрийн мэдээллийн санг Улсын Их Хурлаар батлуулахаар санал уламжлах тухай
3. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
4. Цагаан дэл, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай
5. Өмнөговь аймгийн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /Булган, Ноён, Номгон/
6. Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дахин төлөвлөлт хэрэгжүүлэх бүсчлэлийг тогтоох тухай
7. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай
8. “Соёлын өв” хөтөлбөр батлах тухай
9. “Нутгийн номын сан” хөтөлбөр батлах тухай
10. Соёл, спортын салбарын албан хаагчдад дэмжлэг олгох журмыг шинэчлэн батлах тухай
11. Өмнөговь аймгийн Төв номын сангийн бэлгэ тэмдэг /лого/ батлах тухай
12. Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн ажлын тайлан танилцуулах тухай
13. Даланбулгийн цэцэрлэгт хүрээлэнг Мандухай сэцэн хатны нэрэмжит болгох тухай
14. Тогтоол хүчингүй болгох тухай
15. Орон нутгийн өмчийн тухай
16. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгах, хувьчлах, шинээр байгуулах тухай
17. Ажлын хэсгийн тайланг сонсож, орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг шинээр томилуулахаар санал болгох тухай
18. Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай
19. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгах тухай /Өмнөговь аймгийн бурхны шашинтны төв маанийн хийд/