ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН "СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД" БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2025-06-10

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН "СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД" БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО
🏹 Хэнтий аймгийн "Сэцэн ханы мэргэд" эмэгтэйчүүдийн баг 2025 оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд зохиогдсон "Үндэсний сур харваачдын Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн"- д анх удаа түрүүлж, түүхэн амжилт гаргалаа.
🏹 Өнөөдөр Улсын аварга болсон эмэгтэй харваачид болон дасгалжуулагчийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж, аймгийн Засаг даргын нэрэмжит "Хүндэт тэмдэг", "Хан Хэнтий Алдартан" тэмдэгээр шагнаж урамшууллаа.
🏹 1937 оноос хойш Хэнтийн харваачид улсын наадмаас медаль хүртэж байгаагүй бөгөөд энэ жил тэд 36 багаас 9 тоглолт дараалан хожсоноор багийн төрлөөр алтан медаль хүртэж "УЛСЫН АВАРГА" баг болж түүхэн амжилт бүтээлээ.
🏅Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр:
📌Багийн дасгалжуулагч- Жамсранжав Энх-Амгалан
📌Аймгийн гарамгай мэргэн, спортын мастер- Өлзийбат Лхагважав
📌Аймгийн гарамгай харваач- Ганхуяг Болор
🏅"Хан Хэнтийн Алдартан"-аар:
📌Аймгийн мэргэн, спортын дэд мастер- Энхтуяа Буяндэлгэр
📌Аймгийн гарамгай харваач- Чимэд-Очир Туул
📌Аймгийн тод харваач- Баяртүвшин Аззаяа
📌Сумын мэргэн- Сайнбаяр Мягмарсүрэн нар тус тус шагнагдлаа.
🏹 Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөрт өргөн нэгэн шинэ түүхийг бүтээсэн харваачид багш дасгалжуулагчиддаа баяр хүргэе 👏👏
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7084
5532 / 78%
956 / 13%
283 / 4%
313 / 4%