Төсвийн тухай хуульд дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон бол төсөвт тодотгол хийнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн 2025 оны төсвийн тодотголыг аймгийн Засаг дарга Н.Энхбат хуулийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.
Аймгийн 2025 оны төсвийн тодотгол батлах тухай асуудлыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална.


