Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан 74.2 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн 2025 оны төсвийн тодотгол болон бусад асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд:
1. Сэврэй сумын Сайншанд багийн түүх соёлын дурсгал, гадаргын усны эх үүсвэр бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай
2. Хотын эдэлбэр газрыг батлах тухай /Даланзадгад, Цогтцэций, Ханбогд/
3. Цогтцэций сумын багийн хилийн зааг батлах тухай
4. Өмнөговь аймгийн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай /Булган, Ноён, Номгон/
5. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
6. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай
8. “Говь+Ус” хөтөлбөр батлах тухай /2025-2029 он/
9. 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
10. Өмнөговь аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тодотгол батлах тухай
11. 2025 оны төсвийн тодотгол батлах тухай
12. Соёл урлаг, спортын салбарын тамирчид, уран бүтээлчдэд олгох дэмжлэгийн журам батлах тухай
13. Боловсролын салбарын шагналын журам шинэчлэн батлах тухай

















