Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 77 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн дуугаар “Тэмээн сүргийн говь” дууг баталсан байдаг билээ. Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон холбогдох ажлын хэсгийн хүмүүс “Тэмээн сүргийн говь” дууны аялгууг зохиогч А.Батдэлгэрт хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын зүгээс А. Батдэлгэрийн оюуны үнэт бүтээлд хүндэтгэл үзүүлж, түүний уран бүтээлийг нутгийн бахархал, соёлын өвийн нэгэн хэсэг хэмээн үнэлж байгаагаа илэрхийллээ.
Хөгжмийн зохиолч А. Батдэлгэр нь Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч болох “Үүрийнтуяа” хамтлагийн гишүүн ба тус хамтлаг нь 1973 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсад эстрад болон цахилгаан хөгжмийн урсгалыг анхлан нэвтрүүлсэн анхны хамтлагуудын нэг билээ.


