Тэрээр энэхүү оюуны баяр арга хэмжээний хүрээнд өөрийн номын эрдэмд шимтэн суралцсан замнал, амьдралын сургамжит түүх, нийгмийн төлөө зориулсан үйл хэргээ хүүхэд, залуустай хуваалцаж, уншихуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Түүний хүүрнэл нь ном уншихын ач холбогдлыг таниулсан, өөрийгөө хөгжүүлэхэд боловсрол, мэдлэг ямар их үүрэгтэй болохыг ухааруулсан, урам зориг, итгэл найдвар төрүүлсэн сэтгэлд хоногшсон ярилцлага болсныг баярын арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд онцоллоо.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.




