Арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Б.Тогтох гуайн хүү Т.Баярсайхан нар үг хэлж, Б. Тогтох гуайн ажил, амьдралын замналыг дурсахын зэрэгцээ түүний хөдөлмөр, үнэт хувь нэмрийг бахархан онцоллоо.
1959 онд нэгдэлжих хөдөлгөөн бүрэн ялсан ба засаг захиргааны бүтцэд өөрчлөлт оруулахад Даланзадгад сумын хороо захиргаа байгуулж анхны даргаар Б. Тогтох гуайг томилж байсан байна.



