Баруун бүсийн сумдын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тохилог, тав тухтай орчин нөхцөлд, хүртээмжтэй байдлаар авах боломж нөхцөл бүрдлээ.
Тус бүтээн байгуулалт нь орон нутгийн төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн эрүүл мэндийн төв болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй уг бүтээн байгуулалт нь сум орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлж буй чухал алхам гэдгийг онцоллоо


