ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АКАДЕМИЧ Д.ТӨМӨРТОГООГИЙН НЭРЭМЖИТ “ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-02-06

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, эрдэмтэн судлаачид, соёл, боловсролын салбарын төлөөлөл оролцож, эрдэм шинжилгээ, оюуны өвийг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Академич Д.Төмөртогоо нь монгол хэлний түүхэн хөгжил, эртний бичгийн дурсгал, үгсийн сангийн судалгааны чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн бөгөөд бие даан туурвисан 24 ном, хамтран зохиосон 12 ном, 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд 90 гаруй илтгэл хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний арвин өвтэй юм.
Тус “Шинжлэх ухааны танхим” нь орон нутагт шинжлэх ухаан, судалгааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг эрдэм шинжилгээний ажилд уриалан дэмжих, эрдэм мэдлэгийн орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%