Тус сургалтыг Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төрийн байгууллагууд, эрчим хүчний байгууллагын инженер, техникийн ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл идэвхтэй оролцов.
Сургалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин, тархмал нарны цахилгаан үүсгүүрийн технологи, тархмал үүсгүүрийн хэрэглээ, жишиг төслүүдийн туршлага, мөн Өмнөговь аймгийн цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр сайжруулах боломж, шийдлүүдийн талаар мэргэжлийн илтгэгчид танилцуулга хийж, оролцогчид санал бодлоо солилцон, асуулт хариултад идэвхтэй оролцлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийг нэвтрүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, бодит туршлага, жишиг шийдлүүдийг түгээх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв.
