Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Засаг дарга М.Цэвээнравдан нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Малчин Х.Энхбат нь 30 гаруй жил тасралтгүй мал маллаж, сүүлийн 15 жил мянга гаруй мал тоолуулан, тэмээний тоо толгойг өсгөн, үржил шимийг нь тогтвортой нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт малын 500 орчим нь тэмээн сүрэг юм.
Буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Х.Энхбатын гэр бүлд чин сэтгэлийн баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
