ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Н.БАЯРЦЭНГЭЛ, ГЭРГИЙ Т.ЭНХЦЭЦЭГ НАР “АЛТАН БОТГО”-НЫ ЭЗЭН БОЛЛОО

2026-02-11

Тэрээр тэмээ маллагааны арвин туршлагатай бөгөөд 2012 онд сумын "Хоёр түмэн тэмээний баяр"-т "Сайхан буур" номинацийн 3-р байр, 2017 онд багийн "Түмэн тэмээний баяр"-т "Сайхан буур" номинацийн 2-р байр, 2018 онд сумын "Гурван түмэн тэмээний баяр"-т "Сайхан ат" номинацийн 2-р байрыг тус тус эзэлж, тэмээ маллагааны ур чадвараа баталсан юм.
Н.Баярцэнгэл нь Галбын говийн Улаан үүлдрийн тэмээг голчлон өсгөж үржүүлдэг бөгөөд 2022 онд 78, 2023 онд 20 ботго бойжуулсан нь түүний хөдөлмөрч зан чанар, мал маллагааны өндөр ур чадварыг харуулж байна. 2024 онд 25, 2025 онд 99 ботго бойжуулж байна.
Монголын мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хойч үедээ үлгэр дуурайл болж буй Н.Баярцэнгэл малчинд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан нар хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%