ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН НОМГОН БАГИЙН МАЛЧИН Ц.НЭРГҮЙ "УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

2026-02-12

Шагналыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Засаг дарга М.Цэвээнравдан нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
 
Ц.Нэргүй нь Галбын говийн улаан үүлдрийн тэмээний үржлийн фермийн цөм сүргийн тэмээ маллаж, эцэг, эхийнхээ уламжлалт арга туршлагыг өвлөн эзэмшиж, тэмээ маллагааны салбарт идэвхтэй хөдөлмөрлөж ирсэн туршлагатай малчин юм.
Тэрээр жил бүр зохион байгуулагддаг “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” тэмээний баяр, “Түмэн тэмээний баяр” зэрэг үйл ажиллагаанд бүх төрөлд нь амжилттай оролцдог бөгөөд “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ”, “Их сүүтэй ингэ” зэрэг номинацид тогтмол медаль, шагналт байр эзэлсээр иржээ.
Ц.Нэргүй малчнаар 25 жил үр бүтээлтэй ажилласан тэрээр ботго бойжуулах, жил бүр 20-30 ингэ сааж, сүүлийн 3-н жил “Их сүүтэй ингэ”-ээр сумандаа тэргүүлсэн амжилттай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%