ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

НОМГОН СУМЫН МАЛЧИН Ц.БАРХАСЫН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-12

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Цэвэгмэдийн Бархас, түүний гэргий Бат-Өлзийн Отгонжаргал нар “Улсын аварга малчин” цол хүртлээ.

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Номгон сумын Засаг дарга  Г.Буянхүү нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. 

Удам дамжсан малчид маань 1995 онд өрх тусгаарлан, 31 гаруй жилийн турш тасралтгүй мал маллаж ирсэн. Энэ жил мянга гаруй толгой мал тоолуулж, таван хошуу малыг хослуулан өсгөдгөөрөө онцлог юм.  

“Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ц.Бархасын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%