XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын Мандал багийн малчин Цэдэвдоржийн Оюунсүрэн “Улсын аварга саальчин” цол хүртлээ.
Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Улсын аварга саальчин Цэдэвдоржийн Оюунсүрэн, түүний нөхөр Намсрайн Мөнхнаран нар нь 33 жил тасралтгүй мал маллаж, сүүлийн жилүүдэд 400 гаруй тэмээ тоолуулсан хөдөлмөрч малчид бөгөөд 2022 онд аймгийн аварга малчнаар шалгарсан юм.
“Улсын аварга саальчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ц.Оюунсүрэн, түүний нөхөр Н.Мөнхнаранд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
