Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Бүдийн Түвшин Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын “Алтан ботгоны эзэн”-ээр шалгарлаа.
“Алтан төлийн эзэн” шагналыг анх 1978 оны шороон морин жил санаачлан бий болгож, мал сүргээ өсгөн үржүүлж, мал маллах уламжлалт арга ухааныг эрхэмлэн дээдэлсэн шилдэг малчдад жил бүр уламжлал болгон гардуулж ирсэн бөгөөд энэ жил 48 дахь удаагаа олгож байна.
17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улиран одож, гал морин жил айлчлан ирж буй энэ сайхан цаг үед Хүрмэн сумын малчин Б.Түвшин нь Алтан төлийн эзний болзлыг хангаж, “Алтан ботгоны эзэн”-ээр шалгарсан нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хүндэтгэлтэй үйл явдал боллоо.
