ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН Ж.БАНЗАРХАНД ГЭР БҮЛ “УЛСЫН АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭН БОЛЛОО.

2026-02-14

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын “Өтгөн” багийн малчин Ж.Банзарханд, түүний гэргий И.Март нар “Улсын алтан унага”-ны эзэн боллоо. 

Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%