1997 оноос айл болон 30 гаруй жилийн турш мал маллаж, буянт малынхаа ашиг шимийг хүртэн, хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлж “Аварга малчин” хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэрээр Хэнтий, Дархан, Завхан, Эрдэнэт хотууд руу сүү, цагаан идээ нийлүүлж, сүүлийн 10 гаруй жил мянга гаруй мал тоолуулж, 2011 онд сумын аварга малчин, 2014 онд аймгийн аварга малчин болж байсан юм.
“Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ш.Ганбатын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
