Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орон, говь нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж салбар бүртээ манлайлан олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрч иргэдийг Төрийн дээд одон, медалиар шагнав.
Шагналыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхэм хүндтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлс нь өргөжин тэлж, улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
