Говийн бүсийн чуулга харваа энэ сарын 7,8-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг Говийн бүсийн дөрвөн аймгийн Засаг даргын ивээл доор өргөн дэлгэр болж нийт 76 багийн 600 гаруй харваачид чууллаа.
Насанд хүрэгчдийн ангилалд
Тэргүүн байранд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат МУҮДМэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Шүтээн Эрдэнэ ХХК баг
Дэд байранд: Дорноговь аймгийн Мандах сумын харьяат МУҮДМ, СМ Б.Наранбаатар ахлагчтай Номт даншиг ХХК-ийн баг
Гутгаар байранд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУГМэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Алтанговь транс ХХК-ийн багууд шалгарлаа.
Дараа жилийн говийн бүсийн харваа Говьсүмбэр аймагт болно.
