Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Даланзадгад хотын дарга Ц.Дэнээдорж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн нар оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос эрдэмтэн, судлаачид оролцож, анагаах ухааны чиглэлээр хийсэн судалгаа, туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ
