ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Зам, тээврийн яам, Өмнөговь аймаг, Монголын төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран “Говийн бүсийн хөгжил-2026” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

2026-03-14

Арга хэмжээний үеэр говийн бүсийн тээвэр, дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Тухайлбал, Даланзадгад сумаас Цогтцэций сум хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн Гурвансайхан нисэх онгоцны буудлын өргөтгөлийн бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурж, иргэний нисэхийн дэд бүтцийг сайжруулах, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг бууруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү өдөрлөг нь говийн бүсийн дэд бүтэц, тээврийн салбарын хөгжлийг дэмжих, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%