ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-14

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, МУ-ын ЗГ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат болон аймгийн удирдлагууд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Шивээ хүрэн төмөр зам” ХХК-ийн захирал А.Хүрэлбат нар оролцлоо. 

Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн зочид, залуус, ЕБС-ын сурагчдад төмөр замын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, залуу хойч үеийг бэлтгэх, ялангуяа Өмнөговь аймгаас салбарын боловсон хүчнийг бэлтгэх боломж, шийдлийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн арга хэмжээний үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл гарган ажилласан хүмүүст Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналыг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%