Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тангараг өргөн зүтгэж буй үе үеийн дайчид, ахмад дайчид, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Түүхт Монгол цэргийн сүр хүч, эр зориг, эх оронч үзэл өнөө цагт ч бахархал болон гэрэлтэж, улс орныхоо хөгжил дэвшил, амар тайван амьдралын баталгаа болсоор байна.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эх орныхоо төлөө гэсэн ариун үйлс тань үеийн үед мандан бадрах болтугай.
Хүндэтгэсэн,
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх
