ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН АНАГААХ УХААНЫ ФОРУМ “MEDICAL KOREA-2026”-Д ОРОЛЦЛОО

2026-03-21

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын гол чиг хандлага нь AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг шийдэл болгож, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжээр шинэ түвшинд хүрч байна. 

Үүний хүрээнд анагаах ухааны салбарын ирээдүйг тодорхойлох, олон улсын томоохон форум “Medical Korea-2026” арга хэмжээнд  АИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо оролцлоо.

Мөн Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгч Kim Jae Hee-тэй уулзан, AI технологид суурилсан тоног төхөөрөмж болон олон улсын сайн туршлагыг нутагшуулах боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дээрх уулзалтын гол зорилго нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит ахиц гаргах боломжийг бүрдүүлэх, техник технологийн сүүлийн үеийн шийдлийг нэвтрүүлэхэд чиглэнэ. Мөн аймаг, орон нутгийн иргэдэд илүү сайн үйлчилгээг үзүүлэх боломжийг эрэлхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%