Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах, ундны усны ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэдэг.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1993 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд ундны усны ач холбогдол, хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хайрлан хамгаалахыг дэлхий нийтээр уриалдаг.
Энэ жил буюу 2026 оны усны жилийг дэлхий даяар "УС БА ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ" уриан дор тэмдэглэж, усны хүртээмжид эмэгтэйчүүд, охидын оролцоог анхаарч байна.
Говийн экосистем, хүн ардад УС БОЛ ЦОРЫН ГАНЦ ЭРДЭНЭ байдаг. Иймд БҮХ ТАЛУУДАД усны ач холбогдлыг зөв ойлгох, усаа зохистой хэрэглэж хэвших, усаа дахин ашиглах арга, технологийг эзэмших, ГОВИЙГ ГАДАРГЫН УСААР УСЖУУЛАХ ажлыг зохион байгуулахыг УРИАЛЪЯ.
