Ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Батдорж, Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Батчимэг нар ахалж, ИТХ-ын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хороод, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Энэхүү ажил нь сумдын ИТХ-ын үйл ажиллагааг хууль, журмын дагуу уялдаа холбоотой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, баримт бичгийг архивын стандартын дагуу бүрдүүлэх, хадгалах, ашиглахад чиглэнэ.
