Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангийн албан хаагчийг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж, 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19:49 цагт эсэн мэнд оллоо.
Эрлийн үйл ажиллагаанд хамтран оролцсон Хилийн цэргийн удирдах газар, Онцгой байдлын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Онцгой комисс, Номгон сумын агаарын 104-р тусгай рот, эрлийн багийн гишүүд, Монголын Аргаль янгир хамгаалах сан болон иргэд, төрийн албан хаагч Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтын хүч, шуурхай ажиллагааны үр дүнд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсанд гүнээ талархаж байна. Эмчилгээ, тусламж авч буй хилчиндээ хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар
Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар
